МОНГОЛ | ENGLISH
Хөтөлбөрийн нэр: АВТО ИНЖЕНЕР (өдөр болон эчнээ)
Хөтөлбөрийн индекс: 071601
ЭЕШ өгөх хичээлүүд: I бүлэг - Математик, Физик

Авто инженер хөтөлбөрөөр өдөр болон эчнээ хэлбэрээр бакалаврын шатны мэргэжилтэн бэлтгэнэ.“Автоинженер” хөтөлбөрийн элсэгчид нь 4-4.5 жил суралцах бөгөөд эхний хоёр жилд механик инженерийн суурь мэдлэгийг эзэмшсэний дараа цаашид “Автомашин ашиглалт, авто аж ахуй”, “Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжлийг сонгон суралцах болно.

“Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлийн танилцуулга:
“Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр суралцагчид автомашины засвар, үйлчилгээний технологи, техникийн үйлчилгээ, засварын тоног төхөөрөмжийн ашиглалт болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын талаарх мэдлэг, чадвар, дадлыг олгон олон улсын жишигт хүргэж эзэмшүүлнэ.
“Автомашин ашиглалт, авто аж ахуй” мэргэжлээр төгсөгч нь улс орны бүхий л салбарт ашиглагдаж байгаа авто тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээг зохион байгуулж гүйцэтгэхээс гадна автомашины ашиглалтыг сайжруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, замын хөдөлгөөний зохион байгуулалтыг сайжруулах зэрэг автотээврийн салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, зохион бүтээх болон эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэхээр бэлтгэгдэнэ.

“Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжлийн танилцуулга:
“Дотоод шаталтын хөдөлгүүр” мэргэжил эзэмшигч нь автомашин, хүнд машин механизм, суурин тоног төхөөрөмж зэрэгт ашиглагддаг мотор буюу дотоод шаталтын хөдөлгүүрийн бүтэц ажиллагаа, хийц, ашиглалт, засварын талаар онолоор мэдлэг практик чадвар эзэмшинэ.
Дотоод шаталтын хөдөлгүүрийн ашиглалт, техникийн үйлчилгээ, оношлогоо, засварын ажлыг гардан гүйцэтгэх, удирдан зохион байгуулах, засварын тоног төхөөрөмжүүдийг ашиглах ур чадвартай болно.
Автоинженер хөтөлбөрөөр төгсөгч нь: Уул уурхайн хүнд даацын машин, механизм болон автомашины диллер компаний борлуулалт, ашиглалт тэдгээрийн техник үйлчилгээ, засварын газар, автотээврийн байгууллагуудад ашиглалт, тээвэр засвар үйлчилгээ хариуцсан мэргэжлийн тээвэр зохицуулагч, хөдөлгөөн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтнээр ажиллах боломжтой.

Боловсролын тухай дахин эргэцүүлэн бодох нь


ЗАРЛАЛ

“Сүмитомо Корпораци”-ийн тэтгэлэг олгох хөтөлбөр

2019-03-15 11:03:14


ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2019-03-15 10:28:35


"Хотын тээврийн хөгжлийн чиг хандлага" сэдэвт Нийслэлийн тээврийн газрын 50 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хуралд оролцохыг урьж байна.

2019-03-06 10:15:17


Улаан бурхан өвчнөөс сэргийлье!

2019-02-27 07:51:46


Англи хэлний богино хугацааны эрчимжүүлсэн сургалтанд урьж байна

2019-02-21 10:31:10


"Оюутан цэрэг" мэргэжил олгох сургалтын бүртгэл 02 сарын 20-оос 22-ны өдрүүдэд болно.

2019-02-20 10:55:17


БНСУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр, докторт суралцах оюутан шалгаруулах зар /2019 он/

2019-02-12 11:45:20


Цагаан сарын нэгдсэн золголт

2019-01-31 18:20:10


Нийт профессор, багш, ажилтан, оюутнуудын анхааралд

2019-01-30 17:15:02


Нийтийн тээврийн цахим төлбөрийн картын нэмэлт захиалах, сунгах

2019-01-24 20:04:53


Металлург, Машин үйлдвэрлэл, Метал боловсруулалтын салбарын мэргэжилтэнгүүдийг Мэргэшсэн инженерийн зэрэг олгох сургалтанд урьж байна.

2019-01-16 15:15:04


Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга энэ оны эхнээс хэрэгжиж эхлэв

2019-01-07 17:17:39


ШУТИС-ийн МехТС-д Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт багш, ажиллагчдын дунд зохион байгуулах “ISO 9001:2015 & CDIO-3” сэдэвт сургалт семинарын хөтөлбөр

2019-01-29 19:05:33


ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019-01-03 23:01:06


Өвлийн сургалтын хичээл сонголт-II

2018-12-24 18:44:50


Багш, ажиллагчдад зориулсан үнэгүй антивирус

2018-12-24 13:51:21


Оюутны санаачилгыг дэмжих өрсөлдөөнт тэтгэлэг зарлаж байна

2018-12-28 23:38:57


БНСУ-ын Гённам хотын Шинжлэх ухаан, технологийн үндэсний их сургуулийн магистр, докторын хөтөлбөрт элсүүлнэ.

2018-11-28 11:12:12


“Төрийн албан хаагчийн загвар шалгалт”-д болно.

2018-11-19 14:34:24


Англи хэлний олимпиадын удирдамж

2018-10-31 22:44:54


Бусад зарлал