МОНГОЛ | ENGLISH
Хөтөлбөрийн нэр: МЕТАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ
Хөтөлбөрийн индекс: 071502
ЭЕШ-ын оноо тооцох хичээлүүд: I бүлэг - Математик
Дагалдан хичээлүүд: Физик, Гадаад хэл, Хими, Нийгмийн тухай мэдлэг хичээлүүдийн аль нэг
Босго оноо: Аль нэг хичээлээр үндэсний босго оноо давсан байх

Тус салбар нь “Метал боловсруулах технологи”, “Металлурги, металын технологи” мэргэжлээр тус тус бакалавр, магистр, докторын сургалт явуулж байна.

МЕТАЛ БОЛОВСРУУЛАХ ТЕХНОЛОГИ

Төгсөгч нь инженерийн суурь болон мэргэшүүлэх хичээлүүдийг үзэж шинэ бүтээгдэхүүн, машин төхөөрөмжийн зураг төслийг гаргах, тооцох үйлдвэрлэх ашиглах, засварлах, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг удирдах, хэрэгжүүлэх мэдлэгтэй эд энгийн ажлын зураг гаргах, машин төхөөрөмж зохион бүтээх суурь машин зорох болон хэмжих багаж хэрэгслүүд орос, англи мэргэжлийн ном сурах бичгийг чөлөөтэй ашиглах өөрийгөө илэрхийлэх, хөгжүүлэх, багаар ажиллах, хариуцлага ёс зүйтэй байх ур чадваруудыг эзэмших болно.

МЕТАЛЛУРГИ, МЕТАЛЫН ТЕХНОЛОГИ

Төгсөгчид нь металлрги ба метал боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эрдэс түүхий эдийг боловсруулах, хүдрээс нь ангижруулах, цэвэршүүлэх, метал хайлуулах, металыг даралтаар боловсруулах, цутгуур, ширээлт, механик боловсруулалт хийх, илчийн боловсруулалтын технологиудыг боловсруулах, металын бүтэц шинж чанарын судлалын шинжилгээ, судалгаа хийх инженер, судлаач, удирдах чадвартай инженер болж бэлтгэгдэнэ.

ЛАБОРАТОРИУД

  • Цутгуур, илчийн боловсруулалтын лаборатори
  • Сканин электрон микроскоп, спектометрийн лаборатори
  • Хэвний материалын лаборатори
  • Химийн лаборатори
  • Металлографын лаборатори
  • Механик туршилтын лаборатори
  • Метал судлалын лаборатори
  • CAD/CAM-ын лаборатори
  • Механик боловсруулалтын лаборатори
  • Ширээлт, гагнуурын лаборатори

СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

  • Шинэ материалын судалгаа
  • Материал боловсруулах дэвшилтэд технологийн судалгаа
  • Материалын гадаргуугийн боловсруулалтын судалгаа

Манай төгсөгчдийн ажлын байр

“Эрдэнэт” үйлдвэрийн засвар механикийн завод, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Төмөр зам, Дулааны цахилгаан станцууд, Японы “Тоёото” компани, “Оюу толгой”, “Таван толгой”, “Энержи ресурс”, “Экобус”, “Бэрэн”, “Ора Металл” болон хөнгөн, хүнс, хөдөө аж ахуйн жижиг дунд үйлдвэр, компаниудын засварын цехэд механик инженерээр, Их дээд сургууль, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, судалгааны байгууллагуудад багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар тус тус ажилладаг.

Манай төгсөгчдийн ирээдүйд бий болох ажлын байр

Монгол Улсын Засгийн Газраас баримталж буй бодлогын хүрээнд
  • Дорноговь аймагт 1жилд 1.5 сая тонн түүхий тос үйлдвэрлэх хүчин чадалтай “Газрын тос боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбогдон 600 ажлын байр
  • Төв аймгийн Баяндэлгэр суманд “Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр” байгуулахтай холбогдон 1000 ажлын байр
  • Өмнөговь аймгийн Ханбогд суманд “Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр” байгуулахтай холбогдон 600 ажлын байр
  • “Дархан-Сэлэнгийн бүсэд Хар төмөрлөгийн цогцолборыг дэд бүтцийн хамт байгуулах төсөл” -ийн хүрээнд 600 ажлын байр тус тус шинээр бий болно.
  • “Болд Төмөр Ерөө гол”-ын баяжуулах, ангижруулах үйлдвэр
  • Замын-Үүдийн ширэм хайлах үйлдвэр

ЗАРЛАЛ

ШИНЭЭР ЭЛСЭГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2019-08-22 17:03:13


ШУТИС-ийн бакалаврын оройн ангийн элсэлтийн бүртгэл явагдаж байна

2019-08-20 12:31:18


Нийтийн тээврээр зорчих оюутнуудын анхааралд

2019-08-20 12:29:51


ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

2019-08-20 12:24:33


ШУТИС-ийн Оюутны байрны бүртгэл явагдана

2019-08-20 12:23:12


Боловсролын Зээлийн Сангаас сургалтын төлбөр (буцалтгүй тусламж) авах оюутны бүрдүүлэх материал

2019-08-15 14:51:00


Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд

2019-08-15 14:49:13


2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭЭР ЭЛСЭГЧ ОЮУТНУУДЫН АНХААРАЛД

2019-08-15 18:00:03


Шинээр элсэгч оюутан та эрүүл мэндийн үзлэгтээ хамрагдана уу

2019-08-15 14:36:28


"Намир" ХХК ажлын байранд урьж байна.

2019-07-28 13:41:11


Ажил олгогч, төгсөгч оюутны уулзалт арга хэмжээнд урьж байна

2019-06-15 14:09:08


Ажилд урьж байна

2019-06-06 12:31:00


ШУТИС-ийн “Шилдэг төгсөгч” шалгаруулна

2019-05-31 16:02:55


Нийслэлийн Сүхбаатар дүүргээс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” өдөрлөг зохион байгуулна.

2019-06-13 14:27:45


"Багшийн туслах оюутан" клубийн 30 онооны шалгалтанд бэлтгэх зорилтот хичээл явагдаж байна

2019-05-11 10:46:52


"English Summer Camp" зуны сургалтанд урьж байна

2019-05-09 10:58:25


English Summer Camp Program for Engineering Students at MUST, UB, Mongolia and at GTech

2019-05-09 10:48:25


"Аз жаргалтайгаар суралцах нь" семинар болно

2019-05-08 09:14:28


Сүмитомо корпорацийн тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан оюутнуудын анхааралд!

2019-04-26 16:01:34


ШУТИС-ийн Механик,тээврийн сургууль, Япон улсын Нийгата технологийн их сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа Механик инженерийн бакалаврын 2+2 хөтөлбөрт оюутан сонгон шалгаруулна.

2019-04-25 07:53:47


Бусад зарлал



МехТС Бакалаврын хөтөлбөрүүд


МИС-Миний сургууль