<img src="Imagessme55.png" width="80px" align="left" /> Механик, тээврийн салбарт дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэний 55 жилийн ойд зориулсан багш, оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж
ganbii

1. Бакалавр, магистр оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Хаана: МехТС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд
Хугацаа: 2017.03.17-нд 10 цагт
Оролцогчид: ШУТИС-ийн МехТС-ийн болон бусад инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын бакалавр, магистр оюутнууд
Уралдааны зорилго: Их дээд сургуулиудын эдийн засаг менежмент, техник технологи мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудыг эрдэм шинжилгээ судалгааны ажилд дадлагажуулах, практик дадлага олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, оюутны бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг нь сайжруулахад уралдааны зорилго оршино.
Эрдэм Шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага must.edu.mn/mn/b3m668
Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийг шалгаруулах журам
- Салбар бүр 2017.03.10-ны дотор хамтран ажилладаг байгууллага, компаниар ивээн тэтгүүлж бакалавр, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурлыг хийж түүнээс шалгарсан 3 өгүүлэл, бүтээлийг сургуулийн эрдэм шинжилгээний хуралд оролцуулна. Энэ нь 1-р шатны шалгаруулалт болно. Салбар бүр заавал урилга хөтөлбөр гаргана.
- Сургуулийн бакалавр, магистрант оюутны эрдэм шинжилгээний хурал 2017.03. 17-ны өдөр зохион байгуулагдана.
- Сургуулийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан бүтээл нь Монгол улсын ардын багш, Академич Ч.Авдайн нэрэмжит оюутны “Эрдмийн XVII чуулган”-ний эрдэм шинжилгээний хурлын 1-р шатны шалгаруулалт болно. /2017.04.06-нд/
- Салбар бүрээс шалгарсан бакалавр, магистр оюутнууд 2017.03.10-ний дотор, b_orlogo@must.edu.mn хаягаар хэвлүүлэх бүтээлээ бүртгүүлж урилгаар оролцоно.
- Бүтээлийг дүгнэх журам, шалгуур үзүүлэлтүүд, Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлагыг must.edu.mn/mn/b3m668 хаягаар орж харна уу.
Илтгэл шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд
• Шинэлэг санаа, шийдэл практик хэрэглээ
• Онолын мэдлэгийг практикт хэрэглэсэн байдал
• Ашигласан судалсан материал
• Гаргасан дүгнэлт бодитой эсэх
• Эрдэм шинжилгээний илтгэл бичих шаардлага хангасан эсэх
• Илтгэх ур чадвар
• Симуляцийн програм хэрэглэсэн байдал
Шагнал, урамшуулал
Уралдааны 2-р шатанд оюутнуудын цуглуулсан нийт оноогоор нь байр эзлүүлж шагнаж урамшуулна. Эхний байранд орсон 3 бакалавр, 3 магистр оюутнуудыг Монгол улсын ардын багш, Академич Ч.Авдайн нэрэмжит оюутны “Эрдмийн XVII чуулган”-ний эрдэм шинжилгээний хурал, “Эрдмийн шувуу” цомын төлөөх оюутны эрдэм шинжилгээний XIV эрдэм шинжилгээний хуралд оролцох эрхийг олгоно. Бакалавр оюутан
Тэргүүн байр -1 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /100000 төгрөг/
Дэд байр - 1 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /80000 төгрөг/
Гутгаар байр – 1 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /60000 төгрөг/
“Эрдмийн шувуу” цомын төлөөх эрдэм шинжилгээний хуралд 2 оюутан шалгаруулна.
Магистр оюутан
Тэргүүн байр - 1 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /150000 төгрөг/
Дэд байр - 1 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /120000 төгрөг/
Гутгаар байр – 1 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /100000 төгрөг/
Хурал зохион байгуулах комисс:
Хурлын дарга:

Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Аюурзана
Хурлын нарийн бичиг:
Эрдэм шинжилгээ инновацийн ажилтан Б.Орлого
Шалгаруулах комисс:
Тээврийн салбарын ахлах багш И.Базаррагчаа доктор (Ph.D)
Механик, мехатроникийн салбарын дэд профессор Я.Рэнчинваанжил доктор (Ph.D)
Техникийн механикийн тэнхимийн ахлах багш Н.Пүрэвдорж доктор (Ph.D)
Техникийн механикийн тэнхимийн ахлах багш Т.Ганбат
Машин үйлдвэрлэлийн салбарын дэд профессор Л.Тэлмэнбаяр доктор (Ph.D)
2. Докторант оюутан, судлаач багш нарын эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Хаана: МехТС-ийн Эрдмийн зөвлөлийн өрөөнд
Хугацаа: 2016.03.31-нд 10 цагт
Оролцогчид: ШУТИС-ийн МехТС-ийн болон бусад инженер техникийн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын докторант оюутан болон багш нар
Зорилго: Инновацийн шинэ бүтээлийг хөгжүүлэх, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харилцан санал бодлоо солилцох, багш, докторантуудын эрдэм шинжилгээ судалгааны ажлыг хөхиүлэн дэмжихэд чиглэгдэнэ.
Эрдэм Шинжилгээний бүтээлд тавигдах ерөнхий шаардлага must.edu.mn/mn/b3m668
Эрдэм шинжилгээний бүтээлийг шалгаруулах журам
- Сургуулийн судлаач багш, докторантуудын эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэл нь ШУТИС-ийн багш докторантуудын эрдэм шинжилгээний хурлын 1-р шатны шалгаруулалт болно. /2017.04.18-04.22-ны хооронд/
- Уралдаанд оролцох судлаач багш, докторант оюутнууд 2017.03.23-ний дотор МехТС-ийн ЭШИ-ийн ажилтан, b_orlogo@must.edu.mn, хаягаар бүртгүүлэх болон 99187796 утсаар холбогдоно.
- Бүтээлийг дүгнэх журам, шалгуур үзүүлэлтүүд, Эрдэм шинжилгээний илтгэл бичихэд тавигдах шаардлагыг must.edu.mn/mn/b3m668
Илтгэл шалгаруулах шалгуур үзүүлэлтүүд
- Шинжлэх ухааны үндэслэл
- Шинэлэг санаа дэвшүүлсэн байдал
- Асуудал дэвшүүлж, тодорхой үр дүнд хүрсэн байдал
- Нийгэм болон мэргэжлийн хүрээн дэх ач холбогдол
- Судалгааны арга аргачлал
- Илтгэх болон хэлэлцэх ур чадвар
Шагнал, урамшуулал
Тэргүүн байр -1 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /180000 төгрөг/
Дэд байр - 1 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /150000 төгрөг/
Гутгаар байр – 1 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал 120000 төгрөг/
Тусгай шагнал- 2 Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал /100000 төгрөг/
Жич: Эрдэм шинжилгээний хурлын эмхтгэл хэвлэгдэх тул бүтээлээ ШУТИС-ийн эрдэм шинжилгээний өгүүлэл бичих зааврын дагуу бичиж, хугацаанд нь явуулна уу.
Хурал зохион байгуулах комисс:
Хурлын дарга:

Эрдэмтэн нарийн бичгийн дарга П.Аюурзана
Хурлын нарийн бичиг:
Эрдэм шинжилгээ инновацийн ажилтан Б.Орлого
Шалгаруулах комисс:
Тээврийн салбарын профессор Б.Баярсүрэн доктор (Ph.D)
Механик, мехатроникийн салбарын профессор Б.Баярсайхан доктор (Ph.D)
Техникийн механикийн тэнхимийн профессор. Д.Ганбат доктор (Ph.D)
Машин үйлдвэрлэлийн салбарын профессор М.Дэлгэрмаа доктор (Ph.D)
Холбоо барих:
МехТС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн ажилтан Б.Орлого 207 тоот өрөө
Утас: 70110538, 99187796