Оюутны эрүүл мэндийн даатгалын тухай
ganbii
2017 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 19 нас хүрээгүй оюутнуудын 2017 оны “Эрүүл мэндийн даатгал”-ыг төрөөс хариуцах тул харьяалагдах дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст оюутны үнэмлэх, иргэний үнэмлэх, ЭМД-ын дэвтэрийг авч очиж даатгалд хамрагдана уу.
19-өөс дээш насны оюутны 2017 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэл болох 28800 /хорин найман мянга найман зуу/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэсийн ТӨРИЙН БАНК 100900196870, ХААН БАНК-5009209225, Голомт банк 8125100281 тоот дансанд тушаасан баримт, даатгалын дэвтрээ сургалтын албанд өгнө үү.
Мөн Мэдээлэл, холбооны технологийн сургууль, Бизнес удирдлага хүмүүнлэгийн сургуулийн оюутнууд БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтэс, Механик тээврийн сургуулийн оюутнууд ХУД-ын Нийгмийн даатгалын хэлтэс дээр очиж эрүүл мэндийн даатгалдаа хамрагдана.

Жич: Гүйлгээний утга хэсэгт бүрэлдэхүүн сургуулийн товч нэр, Оюутны овог нэр, код, регистрийн дугаарыг бичиж өгөхийг анхааруулж байна.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА